Дэлхийн медальтнуудад Ерөнхийлөгч гавьяат цол гардуулж, Соёлын яам хүндэтгэл үзүүлнэ

372
Дэлхийн медальтнуудад Ерөнхийлөгч гавьяат цол гардуулж, Соёлын яам хүндэтгэл үзүүлнэ

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.Энэ нь олимпын төрөлд шинээр багтсан 3х3 сагсан бөмбөгөөр монголчууд анх удаа дэлхийн медальтан болсон түүхэн амжилт болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг  Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр, багийн дасгалжуулагч Канад мэргэжилтэн Стив Сер нарыг Төрийн одон, медалиар өнөөдөр шагнана.

Мөн дэлхийн медальт 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзах ба  энэ үеэр Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулах аж. Тус арга хэмжээ өнөөдөр 13:00 цагт Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд болно.

Шинэ мэдээ
Их уншигдсэн