ДЦС-ын ажилтнууд маш их айдастай байна. Дахин хүний амь хэзээ эрсдэхийг хэлж мэдэхгүй гэв

417
ДЦС-ын ажилтнууд маш их айдастай байна. Дахин хүний амь хэзээ эрсдэхийг хэлж мэдэхгүй гэв

Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос цахилгаан станцын осол болон тус салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс хүрэлцээгүй байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос Эрчим хүчний сайд Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт 2023 онд шаардлага хүргүүлж байсан ч цалин нэмэх боломж нөхцөлгүй гэж мэдэгджээ.  Энэ тухай Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Бид нэгдүгээрт цалин хөлс нэмэгдүүл, хоёрдугаарт, технологийнхоо засвар үйлчилгээг нэн даруй хий гэдэг шаардлагыг хүргүүлж байсан ч алийг нь хэрэгжүүлээгүй. Эрчим хүчний салбарт ийм асуудал тулаад байна гэдгийг сонссон бол осол болохоос өмнө арга хэмжээ авч болох байсан. Монгол хүн ажлаа хийж байгаад л амиа алдаад байх юм уу” гэв.

Цаашлаад  "Эрчим хүчний яам бодлогоо барьж чадахгүй болсон. Эдийн засгийн хөгжлийн яаманд бүх том төслөө өгчихсөн. Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан. Гэтэл өнөөдөр ослын хариуцлагыг гуравдугаар сард байгуулсан "Эрчис монгол" гэдэг компанид үүрүүлээд сууж байна. Энэ хямрал цаашдаа ажиллах хүчний хямрал болж хувирна. Мөн мэргэжлийн бус томилгоо хийх болсон. Төрийн хуулиа зөрчөөд Бүтээмжийн менежер томилсон. Нам дагасан энэ томилгоонууд мэргэжлийн бус хүмүүс байгаа. Мэргэжлийн бус менежерүүд нь ажлаа хийгээд яваа  хүмүүсийг дарамталж байна. " гэв.

"ДЦС-3"-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Хамт олноо төлөөлөөд талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Манай станц 198 мвт хүчин чадалтай. 1001 ажилтантай. 2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд засварын ажил эхэлсэн ч шөнө гал гарч харамсалтай явдал болсон.  Одоогоор дүгнэлт гараагүй байгаа. Хэн биднийг удирдаж, хэн биднийг хамгаалах ёстой, бид хаана харьяалагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон. Бид маш аюултай орчинд ажилладаг. Нийгмийн баталгааг хангахгүй байгаа учраас боловсон хүчин маш их дутагдалтай байгаа. Дутагдалтай учраас ирсэн хүн бүрийг ямар ч шалгуургүй шахам авч байна. Хүний нөөцийн бодлого гэж байхаа больсон.

 Эрчим хүчний ажилтнууд маш аюултай орчинд ажиллаж байна. Энэ аюулыг арилгах гэж яваад ажилтан маань амиа алдлаа. Ажилчид бүгд айдастай байна. Дахин хэзээ хүний амь эрсдэхийг хэлж мэдэхгүй байна. Цаашдаа энэ салбарт ажиллах хүн үлдэхгүй нь" хэмээв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо