Дуучин Usher хувцас загварын ертөнцөд

749

1994 оноос хойш 15 наснаасаа зогсолтгүй уран бүтээлээ туурвиж, олны анхаарлын төвд байсаар ирсэн уран бүтээлч бол мэдээж дуучин, зохиогч, бүжигчин, жүжигчин гэх мэт олон тодотголтой Usher билээ. Тэрээр дөрвөн платинум цомог, найман Грэмми, 18 Billboard Music Awards, 12 Soul Train Music Awards, 8 American Music Awards шагналыг хүртэж байсан юм. 2024 оны 2-р сараас "Past Present Future" нэртэй аялан тоглолтоо Америкийн 24 хотод амжилттай тоглож өндөрлүүлсэн. Тэгвэл энэ жилийн 5-р сарын 7 хүртэл Парис, Амстердам, Берлин зэрэг 10 гаран Европын хотоор аялан тоглолтоо хийхээр болсон байна. Түүний аялан тоглолтын эргэн тойрон дахь халуун сэдвийн нэгээр түүний загварлаг хувцаслалтууд дурдагдаж байгаа бөгөөд нэг тоглолтод 7 удаа хувцасаа солихоор төлөвлөсөн байна. Тодруулбал, түүний аялан тоглолтод өмсөх хувцас загварыг стилист Яшуа Симмонс, Жереми Хэйнс, мөн Бейонсегийн RENAISSANCE аялан тоглолтын стилистээр ажилласан Шиона Турин нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэд Usher-ийг улам шинэлэг, загварлаг байдлаар харуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Usher 15 наснаасаа хойш Versace, Marc Jacobs, Celine, Burberry, Dolce & Gabbana тэргүүтэй хувцас загварын салбартаа манлайлагч брэндүүдтэй хамтран ажиллаж ирсэн гэдгээрээ алдартай билээ. Ингээд түүний Европын хотуудад болох "Past Present Future" аялан тоглолтын хувцаслалттай хамтдаа танилцая.

[gallery size="large" ids="534,535,536,537,538,539,541,542,543,544,545,547"]  
Шинэ мэдээ
Их уншигдсэн