Өнөө өглөө буюу долоодугаар сарын 3-ны пүрэв гарагийн 07 цагт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатар хотод хүртэл мэдрэгдлээ. Тодруулбал, газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2025-07-03 07:03:50
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.25 106.34
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0
Болсон газар : Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс Хойд зүгт 13км
Дундговь аймгийн Дэрэн сумын төвөөс Баруун зүгт 29км
Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс Зүүн зүгт 49км-т тус тус мэдрэгджээ.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн












