Гарцаар гарч явсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийн бичлэгийг цахим сүлжээнд цацсан. Удалгүй энэ хэргийг шалгаж байгаа талаараа ТЦА-наас мэдээлж байв. Тэгвэл Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны тавдугаар сарын 7-ны өдрийн 07.30 цагийн орчимд “Марк, улсын дугаар тодорхойгүй" автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөөд хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад автомашиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож явсныг тогтоон, тээврийг хэрэгслийг журмын хашаанд аваачин, шалгалтыг үргэлжлүүлж байгаа гэв.





