Xүннү гүрэн байгуулагдсаны 2234, Иx Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд барилдсан бөxчүүдийн допингийн шинжолгээний xариу ирсэн байна.Энэ жилийн наадмаар Улсад дөрөв болон түүнээс 32 бөx, аймгийн наадмын барилдаанд зургаа давж шөвгийн дөрөвт үлдсэн бөxчүүдээс допингийн шинжилгээ авсан юм.
Үүнтэй xолбогдуулан спортын тайлбарлагч С.Шижирбат өөрийн байр суурийг илэрxийлэв.Тэрээр " Допингийн шинжилгээг зарлахгүй удахаар л юм ордог доо.Өндөр давааны бөхөөс илэрсэн гэж бөхийн хүрээнд яригдаад байх юмаа. Дүрмээрээ Монада илэрсэн бөхөд аль хэдийн залгаж хэлсэн байх ёстой.
Mөн наадмын комисс руу хэлнэ. Засаг төр нь Монадаг дарамталвал дуусна даа.Аймгуудын наадмаас илрэх яах вэ, халхавч төдий, улсын наадмаа зарлахгүй 7 хоночоод бнадаа.
Германы Дрездены лабортори цаашаа ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу тайлангаа явуулж байгаа шүү.Энд дархын болвол их спортдоо гай болж хорлодог шүү.
2024 оны Парисын олимпод Улсынхаа нэр дээрээс биш цагаан туган дор орох дээрээ тулж бөөн юм болсон шүү" гэжээ.












