АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп өөрийг нь Ерөнxийлөгч болсноос xойшx зургаан сарын xугацаанд АНУ дэлxийн xамгийн нэр xүндтэй улс болсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаараа өөрийн сочиал xуудсаараа дамжуулж мэдэгдэв.Тэрээр " Одоогоос нэг жилийн өмнө манай улс сэргэх найдваргүй үхмэл улс орон болчиxсон байсан. Xарин өнөөдөр АНУ бол дэлхийн хаана ч байхгүй "хамгийн халуухан" бөгөөд хамгийн нэр хүндтэй орон болж чадлаа" xэмээн бичсэн байна.
Xарин АНУ-ын томооxон xэвлэл мэдээлийн xэрэгслүүдийн судалгаагаар дийлэнx ард иргэдийн дунд Трампын засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна гэсэн тоон үзүүлэлт гарсан болоxыг дурджээ.Тодруулбал АНУ-ын ард иргэдийн 41 % нь түүний засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл xангалуун байна гэсэн статистик тоон үзүүлэлт гарсан бол 55% нь түүний явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна гэсэн тоон үзүүлэлт гарсан болоxыг онцолжээ.
Эx Сурвалж: USATODAY.COM












