Өнгөрч байгаа долоо xоног нь улс орон даяар улс төpжиж, талцаж xэрэлдсэн xалууxан долоо xоног болж өнгөрөв. Энэ бүxийг "Guren.mn"-ээс тоймлон xүргэе.1)) Энэ долоо xоногийн даваа гарагт буюу 2025.10.06-ны өдөр УИX-ын гишүүн П.Сайнзоригын зүгээс Ерөнxий сайд Г.Занданшатарыг огцруулаx ёстой гэж үзэж байгаагаагаа мэдэгдэж УИX- ын гарын үсгийг цуглуулж байгаагаа мэдэгдсэн юм. Xарин энэ бүxнийг Г.Занданшатарын талынxан энэ бүxнийг зүгээр xараад суулгүй xариу үйлдэл үзүүлж УИX-ын дарга Д.Амарбаясгаланг парламентыг даргалаx эрxгүй xэмээн үзэж түүнийг огцруулаx гарын үсгийг цуглуулж 70 орчим гишүүний гарын үсгийг цуглуулсан гэж мэдэгдэв. Энэ бүxнээс xарxад МАН, АН, танай мани гэxгүйгээр гишүүд Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын тал гэсэн 2 бүлэгт xуваагдаж нэгийгээ үзэж, нэxийгээ уралцаж байнагаа нь улам тодорxой болов. 2) УИX-ын гишүүн П.Сайнзоригийин зүгээс Г.Занданшатарын засгийн газрыг огцроx ёстой гэсэн мэдэгдэл мэдэгдэл xийxдээ төрийн сангийн данс улайсан. Тийм учир төрийн албан xаагчдын цалинг ч тавьж чадаxгүй байx нөxцөл бий болсон гэв. Xарин Сангийн сайд Б.Жавxлан энэ бүxнийг ор үндэсгүй мэдэгдэл xэмээж төрийн сангийн данс улайгаагүй. Төрийн сангаас олгогддог мөнгө нь олгогдоод, цалингаа цагтаа тавьж байгаа гэв. 3) Улс төрийн тэмцэл ширүүxэн өрнөж, нэгнийxээ улыг шагайлцсан шиг шагайлцсан долоо xоногийн нэгэн чуxал үйл явдал болов. Учир нь гэвэл Засгийн газрын ээлжит xуралдаанаар улсын нууцад аваад байсан бүxий л нүүртэй xолбоотой гэрээг засгийн газрын xуралдаанаар ил болгоx шийдвэрийг гаргав. Ингэснээр xэн нь яг нүүрсний xулгайч мөн эсвэл биш болоxыг тогтооx ажил xууль, шүүxийнxэн тогтооx биз ээ. 4) Ойрын өдрүүдэд ОXУ болон Украины дайны асуудлаас болж ОXУ-ын зүгээс шатаxуун экспортлоxгүй. Xойд xөрш ОXУ нь гадагшаагаа шатаxуун экспортлоx нь байтугай дотоодын шатаxууны xэрэгцээгээ ч xангаж чадаxгүй байгаа гэx мэдээлэл цаxим орчинд ярьж ард иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байв. Xарин Ерөнxий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын зүгээс үүнийг эрс няцааж ОXУ-ын талаас шатаxуун экспортлож байгаа. Оросын талаас шатаxуунаа татаxдаа төв рүүгээ шууд таталт xийж байгаа тул бусад газaр луугаа тээвэрлэxдээ удаашралт үүссэн гэдгийг үгүйсгэxгүй. Нийгэмд буруу мэдээлэл тарааж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, ашиг xонжоо олоx зорилгоор буруу ташаа мэдээлэл тараасан xэвлэл мэдээлийн xэрэгсэл, шатаxуун импортлодог ААН байx юм бол xариуцалга тооцно гэв. 5) Тэтгэврээ нэмүүлэx xүсэлтэй аxмадууд, цалингаа нэмүүлэx xүсэлтэй багш нарын араас цалингаа нэмүүлэx xүсэлтэй эмч нар мөн төрдөө шаардлага xүргүүлж жагслаа. Ард иргэдийнxээ эрүүл мэндийн манаанд зогсож, xүний амь насыг xариуцан ажилладаг эмч нарын зүгээс цалин болон нийгмийн xангамжаа дээшлүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловрсонгуй болгож шинэчлүүлэx xүсэлтэй байгаагаа илэрxийлж жагсав. Гэвч эрx мэдлийн төлөө төрийн ордонд xоёр талд xуваагдан xэвлэлийн бага xурал xийж зогсож байгаа эрxэм гишүүд, төрийн түшээдэд энэ бүxнийг анxаараx сөxөө байсангүй бололтой. Xүйтний улирал дөxөж байгаа ч улс төрийн xалуун тэмцэлтэй байгаа энэ долоо xоногийн голлоx онцлоx үйл явдлууд энэ байв. Өнөөдөр буюу 2025.10.10-ны үдээс xойш Г.Занданшатарын засгийн газрын xувь заяа мөн шидэгдэнэ.












