Диддиг шүүх тангарагтнуудыг сонгож байна

186
Америкийн хөгжмийн салбарын магнат Дидди бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад буй. Түүнийг шүүх тангарагтнуудыг сонгож эхэлжээ. Тангарагтан болохоор дуудагдсан эрхмүүд Дидди нэгэн эмэгтэйн биед халдаж буй бичлэгийг үзсэн гэж хэлсэн байна. Шүүхийн баримт бичгээс харвал Диддигийн өмгөөлөгч нар тангарагтнуудыг сонгохоор үүсгэсэн прокуроруудын шалгуурт хэвлэл мэдээллээс сөрөг зүйл харсан эсэхийг нь тангарагтнуудаас тодруулаагүй гэжээ. Үүгээрээ түүний өмгөөлөгч нар тангарагтнуудыг шударга байдлаар сонгоогүй гэх мессежийг илэрхийлэх гэж оролдсон юм. Гэвч бичлэг, мэдээлэл интернэтээс харсан нь тэднийг тангарагтны бүрэлдэхүүнээс хасах шалтгаан болоогүй аж. Диддиг бэлгийн мөлжлөг үйлдсэн, албадан хөдөлмөр эрхлүүлсэн, хүн хулгайлсан, галдан шатаасан, хээл хахууль өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад болох гэж оролдсон гэх мэт зүйл ангиудад буруутгаад байгаа. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хоригдож буй тэр өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлсээр байна. Хоёр тал ирэх долоо хоногийн даваа гарагт /2025.05.12/ шүүх дээр эхний байр сууриа илэрхийлж, аргументаа дэвшүүлэх юм. Хэрвээ Дидди гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа шоронд хоригдох хүртэл ял сонсож магадгүй.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо