Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчид (О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам)-ыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10:00 цагт Төрийн ордонд шагналыг гардуулна.












