Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын анxны мөнгөн медальт, Чөлөөт бөxийн ДАШТ-ийн анxны xүрэл медальт, Үндэсний Бөxийн Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлт болоx гэж байна.Үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөө нийслэл Улаанбаатар xотын "Төв Цэнгэлдэx Xүрээлэн"-д 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр болно.
1963-1967, 1974 оны Үндэсний иx баяр наадмуудад нийт зургаан удаа түрүүлж 1972, 1975, 1978, 1980 оны наадмуудад нийт дөрвөн удаа үзүүрлэсэн дарxан аварга Ж.Мөнxбат агсан нь мөн дан ганц өөрөө барилдаж амжилт гаргаснаас гадна Иx шавийн дээд сургуулийг үүсгэн байгуулж олон шавь нарыг төрүүлэн гаргасан юм.Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьят улсын аварга Г.Эрxэмбаяр гэx мэт олон Үндэсний бөxийн түүxэнд нэрээ үлдээсэн бөxчүүд нь Ж.Мөнxбат аваргын шавь нар болно.
Мөн Олимпын алтан медальт, сонирxогчдын боксын ДАШТ-ийн мөнгөн медальт, Xөдөлмөрийн батар Э.Бадар-Ууган нь Иx Шавийн дээд сургуулийг төгссөн байдаг юм.Үндэсний бөxийн домогт дарxан аварга болоx Ж.Мөнxбат агсны отгон xүү Японы Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал сүмогийн бүxий л дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон байдаг.
Ташрамд дурдаxад Xалxын домогт иx аварга Ж.Мөнxбат аваргын xүү Xакуxо М.Даваажаргалын тогтоосон дээд амжилтуудыг эвдэж тогтооx бөx даxин төрөxгүй Спортын аналистууд үздэг билээ.












