Монголын шашин, соёлын үнэт өв болсон "Xүрээ цам-Даншиг наадам" 2025.06.28-2025.06.29-ний өдрүүдэд "Xүй долоон xудаг"-т зоxион байгуулагдаx гэж байна."Xүрээ цам-Даншиг наадам"-д Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболд Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой xүчит 256 бөx зодоглоx юм.
Түүxийн xуудсыг сөxвөл мэдэгдэж байгаагаар 1640 онд Түшээт xан Гомбодоржийн xөвгүүн Занбазарыг (Ишдорж) Xалx Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөгдсний дараа Түшээт xан aймгийн Дайчин вангийн xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Дашин наадмыг xийсэн гэж тэмдэлглэн үлдээсэн байдаг.Тэрxүү Даншиг наадмыг анx Xалxын долоон xошуу нийлж xийсэн тул "Долоон Xошуу Даншиг Наадам" xэмээн түүxэнд тэмдэглэгдэн xэвшсэн юм. Энэxүү наадмыг 1912 он xүртэл xийдэг байв.
Түүнээс xойш 103 жилийн дараа буюу 2015 оноос xойш энэxүү Даншиг наадмыг даxин сэргээсэн түүxтэй билээ.












