Сүүлийн өдрүүдэд цахим орчинд залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор ирүүлэх болжээ. 48 цагийн байдлаар цахим орчинд давтамжтай ирүүлсэн гомдол нь телеграммаар мөнгөө залилуулсан гэх гомдол аж. Телеграммыг мөнгөө өсгөх зорилгоор ашиглах нь их болсон байна. Гэвч үүнийг дагаад залилах гэмт хэрэг газар авчээ. Тухайлбал, 48 цагийн дотор "Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай" гэх зарын дагуу зургаан иргэн 36 удаагийн гүйлгээгээр 133 сая төгрөгийг бусад руу шилжүүлж залилуулжээ. Тиймээс цахим орчин дахь хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг, мөнгийг нь өсгөж өгнө гэх худал амлалтаас татгалзаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.



