Гэм зэмгүй залууг бүлэглэн зодсон томчуудын хүүхдүүдийн хэргийн талаар иргэд байр сууриа илэрхийлсээр. Тэдний нэг гитарчин Өөжгий: Баахан баячууд, мяндагтнуудын хүүхдүүд нийлж хүн зодсон юм аа даа. Зарим нь бүр хил гараад талийсан гэх шив.
Харж л сууя.
Монгол Улсад баячуудад тусгайлан зориулсан хууль уг нь байхгүй.
Шударга ёс, хууль дүрэм үйлчилдэг үгүйг одоо л үзье.
Дэлхий жижигхэн болсон шүү. Интерпол ч гэж бий.
Халхын хавтгайгаас хаашаа зайлдаг юм гэж томордог Равсал панзын үе аль хэдийнэ өнгөрсөн.
Дэлхийн бөмбөрцгөөс зайлаагүй бол олдож л таараа.
Гагцхүү энэ цаг үед ус агаар мэт дутагдаж буй шударга ёс л бидэнд яг одоо хэрэгтэй байна.
Тэрбум тэрбумаар нь зальдаад, луйвардаад, идээд наранд явж бидний дээрээс хээв нэг өтгөн шингэнээ асгаж суудаг дээдсийн давхаргатай болсон нь үнэн шүү дээ.
Нэг л өдөр хувьсгал гарна шүү.
Карма гэж 1 юм бий дээ, уг нь…" гэв.












