Д.Трамп: Хэрэв татаас аваагүй бол Илон Маск дампуурч, Өмнөд Африк руугаа явах байсан

178
Д.Трамп: Хэрэв татаас аваагүй бол Илон Маск дампуурч, Өмнөд Африк руугаа явах байсан
Зургаадугаар сарын 30-ны өдөр бизнес эрхлэгч Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын "том мөртөө үзэсгэлэнтэй" татвар, зардлын хуулийн төслийг дахин шүүмжилсэн. Хуулийн төслийг дэмжсэн хууль тогтоогчид ичих ёстой гэж олон арван пост нийтэлж, хэрэв хуулийн төсөл батлагдвал маргааш нь “Америкийн нам” байгуулагдана гэж мэдэгджээ. Долдугаар сарын 1-ний үүрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээнд бичихдээ: "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүчтэй дэмжихээсээ өмнө Илон Маск "цахилгаан хөдөлгүүрт авто машины талаар албадсан тушаал"-ыг би эрс эсэргүүцэж байсныг мэднэ. Энэ бол инээдтэй зүйл, миний сонгуулийн кампанит ажлын гол хэсэг бол энэ байсаар ирсэн. Цахилгаан машин сайн, гэхдээ хүн бүр ийм машин эзэмшихийг албадах ёсгүй. Илон Маскийн авсан татаас нь түүхэн дэх хэнээс ч илүү байх. Хэрэв татаасгүй байсан бол Илон Маск үүдээ хаахаас өөр аргагүй болж, Өмнөд Африкийн нутагтаа харих байсныг ч үгүйсгэхгүй. Пуужин хөөргөх, хиймэл дагуул эсвэл цахилгаан машин үйлдвэрлэхгүй бол манай улс маш их мөнгө хэмнэх болно, бид харин Засгийн газрын үр ашгийн хэлтсээр үүнийг сайн байцаалгах ёстой байж магадгүй. Ингэвэл их мөнгө хэмнэнэ гэсэн байна. Өнгөрсөн сард Д.Трамп Илон Маскийн компаниудын Засгийн газартай байгуулсан гэрээг цуцална гэж сүрдүүлж байсан юм. Г.Бямба
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд