Д.Трамп гадаадын бүх кинонд татвар ногдуулахаа мэдэгджээ

330
Д.Трамп гадаадын бүх кинонд татвар ногдуулахаа мэдэгджээ

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 5 /TASS/. АНУ-ын засаг захиргаа гадаадын кинонуудад 100 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу ням гарагт мэдэгджээ.

“Америкийн кино үйлдвэрлэл маш хурдан мөхөж байна. Бусад улс орон манай кино бүтээгчдийг, студиүдийг татахын тулд төрөл бүрийн урамшуулал санал болгож байна. Холливүүд болон АНУ-ын бусад олон салбар дампуурч байна.

Энэ бол улс орнуудын зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд үүнээс шалтгаалан үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна. Энэ бүхнээс гадна, гадаадын улс орнууд манай улсад мэдээлэл, үзэл суртал түгээж байна. Тиймээс би манай улсад орж ирж буй болон бусад улсад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулах үйл явцыг яаралтай эхлүүлэхийг Худалдааны яам болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчид үүрэг болгож байна" гэж Д.Трамп мэдэгджээ.

Тэрбээр 185 улс, нутаг дэвсгэрээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулна гэдгээ дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн билээ.

Үүнээс долоо хоногийн дараа татвар хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Ийм шийдвэр гаргасан нь улс орнуудтай худалдааны хэлэлцээ хийж буйтай холбоотой бөгөөд энэ хугацаанд 10 хувийн тариф түр хэрэгжинэ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд