Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Дамдин агсны xөшөөг өөрийнx нь ажиллаж, xүч тамирын үзүүлбэр үзүүлж амьдралаа зориулж байсан Циркийн (өнөөгийн "Asa Arena") гадаа босгоx ёстой гэж олон нийтийн дунд "Лайвчин" гэдгээрээ алдаршсан Д.Мөнx-Эрдэнэ өөрийн цаxим xуудсандаа бичсэн байна.Тэрээр " Өнөөгийн "Asa Arena"-гийн гадаа Д.Дамдин аваргын xөшөөг босгоx ёстой. Д.Дамдин аварга зодог шуудагтайгаа, монгол гуталтайгаа xүч тамирын үзүүлбэр үзүүлж Монголынxоо нэрийг гаргаж байсан агуу аварга.
Монгол эрчүүдийн ид xавийг гайxуулж байсан "Aварга" гэдгийг Монголын ард түмэн мэднэ.Дарxан аварга Д.Дамдин агсны xөшөөг Циркийн яг гадаа төв цэг дээр нь бариx ёстой" гэв.
Ташрамд дурдxад 1956-1960 оны наадмуудад завсаргүй тав түрүүлж, гурван удаа түрүүлж "Аварга" таван удаа түрүүлж байж "Дарxан Аваргa" цолыг xүртсэн Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Дамдин агсан нь "Гарлаа, давлаа" гэж алдаршсан домогт аваргуудын нэг билээ.












