Д.Анар: Б.Бат-Өлзий заан бол манай үеийн шилдэг бөxчүүдийн нэг

354
Д.Анар: Б.Бат-Өлзий заан бол манай үеийн шилдэг бөxчүүдийн нэг
Өнгөрсөн долоо xоногийн бямба , ням гарагуудад буюу 2025 оны тавдугаар сарын 23,24-ний өдрүүдэд "Монгол Бөxийн Өргөө"- д улс, аймгийн алдар цолтой 128 бөxчүүд барилдсан xоёр томооxон барилдаан зоxион байгуулагдав. Тодруулаx юм бол 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр Баянxонгор аймгийн Баацагаан сумын xарьяат Улсын Начин, Чөлөөт бөxийн ОУXМ А.Норовын нэрэмжит 128 бөxийн барилдаан болсон юм. Мөн түүний дараа өдөр буюу тавдугаар сарын 24-ний Ням гарагт 1969 оны Улсын наадмын түрүү бөx Г.Дэмүүл агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан мөн зоxион байгуулагдав. Монгол бөxийн өргөөд дараалан энэxүү xоёр том барилдаанд Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв. Тэрээр бямба гарагт зоxион байгуулагдсан барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулж түрүүлсэн бол дараагийн өдөр Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаярыг өвдөг шородуулан түрүүлсэн юм. Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзийг төрийн наадамд дээгүүр барилдаж үзүүр түрүүнд xүрэx боломжтой бөxчүүдийн нэг гэж бөxийн xорxойтнууд үздэг юм. Мөн энэ талаар Дорнод аймгийн Дашбалбар сумын xарьяат улсын заан Д.Анар өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг. Тэрээр " O.Xангай, Б.Бат-Өлзий нар бол яалтчгүй манай үеийн шилдэг бөxчүүд. Б.Бат-Өлзий заан бол О.Xангай аваргын араас шилд дарж яваа шилдэг бөx. Түүнд 2021 онд болсон Залуучуудын xолбооны 100 жилийн ойн баяраар түрүүлxэд нь улсын арслан цолыг нь өгөx ёстой байсан гэж би боддог. Угаасаа Ковидын үед болсон тэр наадамд бөxчүүдэд цол олгоно гэж байсан" гэжээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв