Д.Амарбаясгалан: Ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрвэл хуулийг хэлэлцэнэ, хүрэхгүй бол хэлэлцэхгүй

402
Д.Амарбаясгалан: Ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрвэл хуулийг хэлэлцэнэ, хүрэхгүй  бол хэлэлцэхгүй

Өнөө өглөө  хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын  төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзаж, өргөн хүрээний ажлын хэсэг байгуулахад санал нэгдлээ. Энэ талаар  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өглөө 08:30 цагт С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн хамт  хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтаар УИХ-ын түвшинд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд явъя. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажлын хэсэг өргөн хүрээгээр хуулийн төсөлд ажиллана.  Ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрвэл хэлэлцээд явна хүрч чадахгүй бол хэлэлцэхгүй гэсэн ойлголтод хүрсэн" гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн