Гэртээ гал түлээгүйгээс болж 1 настай хүүхэд осгож амиа алдсан хэргийг шүүхээр шийдэв

311
Гэртээ гал түлээгүйгээс болж 1 настай хүүхэд осгож амиа алдсан хэргийг шүүхээр шийдэв
Иргэн Э.Х 2024 оны нэгдүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулж, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 1 нас, 4 capтай Г.Г гэртээ осгож, амиа алджээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Учир нь, шүүгдэгч Э.Х нь:
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж,
  • Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”,
  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлджээ.
Насанд хүрээгүй гэрч "...хоёр хоног архи уусан, дүү бид хоёрт хоол хийж өгөөгүй.  Өчигдөр дүү маань орон дээр хэвтээд унтаад байсан, нартай байхад хүртэл унтаад байсан. Дүү бид хоёр их даарч, өлссөн, би цуйван идмээр байсан, би ... хоол хийж өгөөч, өлсөөд байна гэхэд хоол хийж өгөөгүй. Өчигдөр ...дүү бид гурав харанхуй болчихсон байхад орондоо орсон, гэр хүйтэн болохоор шөнө даараад 1 удаа сэрээд буцаад унтсан, өглөө сэрэхэд дүрэмт хувцастай ах нар ирчихсэн байсан" гэж мэдүүлжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө ...дүүрэг орчмоор 0.0 мм цас орж, 21-28 градус хүйтэн хоносон байна.
Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
3.Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо