Гэрлэлт  буурч гэр бүл цуцлалт өсжээ

168
Гэрлэлт  буурч гэр бүл цуцлалт өсжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд шинээр “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүллээ.

Хүн ам, нийгэм эдийн засгийн байдал, гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд зэргийг тодорхойлсон дээрх судалгааны үр дүнг өнөөдөр яамны удирдлагуудад танилцууллаа.

2019 оныг 2024 онтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсэргээрээ 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

2010 онд хийсэн судалгааны үр дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол 2025 онд судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөн л мөнгө санхүүгийн гачигдал, байр, орон сууцны асуудал гэж онцолсон байна.

Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс хамааран бий болдог байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэж үзжээ.

Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашиглагддаг онол арга зүй, аргачлалыг ашигласан бөгөөд нийт 2184  өрх хамрагдсаны 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь орон нутгийн өрхүүд юм.

 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо