Гэмт хэрэгтэн гэнэт хэлд оров

428
Гэмт хэрэгтэн гэнэт хэлд оров
Улсын их хуралд гурван шатны шүүхээс ял авсан гэмт этгээд сууж байгаа. "Хуулийн мухардалд орсон" хэмээн түүнийг чөлөөлөхгүй байгаа ч цаанаа бол улс төрийн маш том тохироо хийсэн шиг байгаа юм. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд олон ч гишүүнийг өмнө нь хийсэн хэргийнх нь төлөө УЕП-ын саналаар УИХ хэлэлцэн чөлөөлж байв. Чухам ямар том тохироо хийгээд Даваагийн Цогтбаатар гэдэг гэмт этгээд Их хуралд суугаад байгаа нь ирээдүйд тодорхой болох биз ээ.  Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр амандаа ус балгасан юм шиг байдаг байсан нөхөр өнөөдөр гэнэтхэн хэлд оров. Орох орохдоо "Хотын гудамжаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчихож" хэмээн нийслэлийн удирдлагуудыг баалаад амжив. Өөрийнх нь хэргийн талаар байнга үнэнийг бичдэг сэтгүүлчдийн тухай "Хаалтын гэрээ хийдэг, даргыг унгахад магтдаг" гэж чимхээд амжив. Үнэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнийг татаж чадахгүй болоод, мань эр суудалдаа 2028 он хүртэл суух нь тодорхой болсон учир зориг оров бололтой. Цаашид ч их "зоригтой" зүйл сонсож магадгүй боллоо шүү бид. Хэргийг сануулбаас, Даваагийн Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо