Гол боомтуудаар нүүрс тээвэр хийдэг ААН-үүдэд хяналт шалгалт хийнэ

461
Гол боомтуудаар нүүрс тээвэр хийдэг ААН-үүдэд хяналт шалгалт хийнэ

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 170 дугаар тогтоол, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А03 дугаартай тушаалаар баталсан "Улс хоорондын ачаа тээврийн С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд  баримтлах удирдамжийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс  тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, нэгдсэн тооллого зохион байгуулах, тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн  ангиллын тээврийн хэрэгсэл мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам стандартын мөрдөлтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай арга хэмжээг авахаар шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг шалгалтад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн боомт, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад суурьшлын бүс, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Ханги хилийн боомт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигтийн боомт, Ховд аймгийн Булган суманд байрлах Булган боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд боомт, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байрлах Сүмбэр боомт, Дорнод аймгийн Халх суманд байрлах Баянхошуу боомт, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах Бургастай боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа  эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдах юм байна

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 165 сая тн-д хүрч, жилд 1,5 тэрбумаар орлого нэмэгдэнэ
a
admin
·2025-05-14 10:40

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 165 сая тн-д хүрч, жилд 1,5 тэрбумаар орлого нэмэгдэнэ