ГИХГ: Зөрчилтэй 63 гадаад иргэнийг албадан гаргаж, 219 иргэнийг хилээр нэвтрүүлсэнгүй

191
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт хоёр, төлөвлөгөөт бус 24 удаагийн хяналт шалгалтад 304 аж ахуйн нэгж, байгууллага, 3891 гадаадын иргэнийг хамрууллаа.   Зөрчилд холбогдсон нийт 1319 гадаадын иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 13 улсын 219 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ. Энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч улсын хилээр нэвтэрчээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 290 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699 мянга нь монголчууд, 125 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд  825 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигчдын тоо давхардсан дүнгээр 688 мянга байна. Тухайлбал, БНХАУ руу 88 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна.Өнгөрсөн оны мөн үеэс хойш Вьетнам улс руу аялагчдын тоо 20 мянга давсан нь жилийн өмнөх үеэс 64 хувиар өсчээ. Гадаадад зорчигчдын 20 мянга нь албан ажлаар, 667 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143 мянга, аялал жуулчлалаар 110 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо