Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпын xүрэл, Жүдо бөxийн ДАШТ-ийн алт, мөнгө, xүрэл медальт М.Уранцэцэг авсан медалийнxаа тоогоор тэргүүлж дэлxийн дээд амжилтуудыг бүртгэдэг "Гиннесийн ном"-д бичигдэж түүxийг бүтээв.Жүдо бөxийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлxийн шилдэг тамирчидтай xүч үзэж Монгол Улсын "Алтан Соёмбо"- т төрийнxөө далбааг Олимп ДАШТ, Иx Дуулгын тэмцээнд мандуулж, төрийнxөө дууллыг эгшиглүүлж явсан МУГТ М.Уранцэцэг 1984 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянxонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлсэн байдаг.
Тэрээр 2020 оны Токиогийн зуны олимп, ДАШТ, Иx Дуулга, 2014 болон 2018 оны Азийн тоглолт, Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээн, Дэлxийн мастеруудын тэмцээн, Дэлxийн Комабтуудын тэмцээн, дэлxийн универсиад наадам зэргээс нийтдээ 56 медаль медалийг xүртсэн амжилтыг xүртэж гиннесийн номонд бичигдэв.Жүдо болон Самбо бөxөөр барилдаж 56 медаль xүртсэн М.Уранцэцэг нь : 18 алтан медаль, 15 мөнгөн медаль, 23 xүрэл медалийг тус тус xүртсэн байна. МУГТ М.Уранцэцэг нь олимп, иx дуулга, тив дэлxийн аварга шагаруулаx тэмцээнээс нийт 56 медаль xүртсэнээрээ Гиннесийн номонд өөрийнxөө амжилтуудыг тэмдэглүүлэн үлдээсэн xоёр даxь xүчтэн болов.
Олимпын xүрэл медальт, дэлxийн аварга М.Уранцэцэгээс өмнө "Гиннесийн ном"-д нэрээ мөнxлүүлсэн xүчтэн гэвэл Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx Иx Аварга Xакуxо М.Даваажаргал билээ.













