Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

304
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна
Засгийн газрын энэ сарын 21-ний ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан “…Тавдугаар сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл 120 юаниар уначихлаа. Манай экспортын 70-80 хувь нь эзэлж байдаг нүүрснээс хамааралтай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна” гэж мэдэгдэв. Харамсалтай нь, энэ бодитой ажээ.
Статистикаас үзвэл, 2024 оны сүүлээр Ганцмод боомт дээрх түүхий коксжих нүүрсний дундаж үнэ 900 юаньд тогтвортой байсан. Тэгсээр, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн төмөр замын холболтой гэрээг байгуулах 2025 оны тавдугаар сарын 14 гэхэд өсөх хандлагатай болоод байжээ.
Харин дээрх гэрээг батлахтай давхацсан Монголын улс төр дэх засаглалын тогтворгүй байдал үүссэнээс хойш нүүрсний үнэ тогтмол уруудсан байх юм. 2025 оны тавдугаар сарын сарын 14-ндөө 835 юань руу бууж сүүлийн дөрвөн жилийн дундаж үнээс доош орсон байгаа юм. Эдийн засгийн шинжээчид үүнийг “…Сүүлийн үед урт хугацаагаар худалдан авалт хийх аж ахуйн нэгжүүд эргэлзээнд орсон байна. Энэ нь сүүлийн үеийн улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Үүнээс үүдэн Монгол Улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом уналаа. Хожимдоо, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн төмөр замын холболтын ард яг юу болж өнгөрсөн нь бүр ч ноцтой үр дагавар үзүүлж болзошгүй” гэж дүгнэж байна. Үүнийг батлах мэт коксжих нүүрсний үнэ 2025 оны зургаадугаар сарын 23-ны байдлаар ойролцоогоор 120 юаниар огцом буурч 718 юаньд хүрчээ. Б.Гарьд Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо