Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ.
Дараах номинацийн дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч 2- Радиогийн шилдэг сэтгүүлч 3- Cайтын шилдэг сэтгүүлч 4- Сонины шилдэг сэтгүүлч 5- Телевизийн шилдэг сэтгүүлч
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ РЕДАКТОР
1- Сонины шилдэг редактор 2- Телевизийн шилдэг редактор 3- Радиогийн шилдэг редактор 4- Сайтын шилдэг редактор
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл 2- Радиогийн шилдэг бүтээл 3- Гэрэл зургийн шилдэг бүтээл 4- Сайтын шилдэг бүтээл 5- Сэтгүүлийн шилдэг бүтээл 6- Сонины шилдэг бүтээл 7- Телевизийн шилдэг бүтээл 8- Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага 2- Шилдэг радио 3- Шилдэг сайт 4- Шилдэг сонин 5- Шилдэг телевиз
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэлтийн материалаа 2025 оны 11 дүгээр сарын 06 өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05 өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо PRO ONE оффис 503 тоот эсвэл www.mseonline@yahoo.com цахим шуудангаар илгээнэ. Цахим шуудангаар илгээсэн нөхцөлд утас-11330948, 91118403 утсанд мэдэгдэнэ.
Анхааруулга: Нэр дэвшигч нь материал тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл холбоо барих хаяг, утасны дугаар тодорхой бичих бөгөөд видео, аудио материалыг facebook, youtube хуудсанд байршуулан линк хавсаргасан байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл












