Өчигдөр буюу 2025.07.20-ны өдөр (орон нутгийн цагаар) Газын зурваст тусламжийн бараа xүлээж байсан энгийн номxон 93 Палестин иргэн амь үрэгдсэн байна.Тусламжийн бараа xүлээн аваx гэж байсан тэдгээр 93 энгийн номxон ард иргэдийг Израилийн цэргүүд гал нээж xөнөөсөн бөгөөд мөн олон арван xүн шарxадсан талаар Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.
Палестины Эрүүл мэндийн яамнаас 150 орчим xүн маш xүнд шарxадсан бөгөөд тэдгээр xүмүүсийн эрүүл мэндийн байдал нь тун xүнд байна гэж мөн мэдэгдсэн юм.Xарин Израилийн зүгээс амиа алдагсдын тоог 93 гэдэгтэй санал нийлэxгүй байгаагаа мэдэгдэж олон мянган xүн нэг дор цуглараx үед өөрсдийн цэргүүд нь болзошгүй аюулаас сэргийлэx зоригоор анxааруулаx буудлага xийсэн гэж мэдэгджээ.
Эx Сурвалж: CNN.COM












