Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

362
Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ
Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр цахим хуудсандаа “Жүжигчин У.Уранчимэг миний бие “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” төслөөс албан ёсоор гарч байна. Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр гурван жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол, деталь бүрийг сэтгэж бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж, сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсэн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр, тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар, чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан анхны үндсэн багын уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ. Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, О.Дөлгөөн, Ш.Доржсүрэн, Б.Шинэбаяр та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү. Монголынхоо Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, есөн удаа англи хэл дээр, Англи улсын Лондон хотноо “Вэст Энд Колизиум” театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапурын “Марина Бэй Сандс” театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, хоёр удаа англи хэл дээр, нийт 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна. Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна. Дараа дараагийн тайз дэлгэцийн шинэ бүтээлээрээ үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно. “Монгол хаан” жүжгийн цаашдын төлөвлөгөөт болон аялан тоглолтонд нь амжилт хүсье” хэмээн бичжээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо