УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы хуралдааны үеэр "Сангийн яам " хуулийн хулгайд" мэргэшиж, 2025 оны төсвийн тодотголыг "хуулийн хулгай"-н аргаар хийх гэж байна. Шинэ гишүүдийг мэдэхгүйгээр нь далимдуулж, хуулийн төсөл оруулж ирэхээ боль" хэмээн бухимдсан билээ. Цаашлаад "Сангийн яамны буруу бодлого, тэнэглэлээр эдийн засгаараа тоглож болохгүй. Төсвийн тодотголоо хийе, танаж болох зүйлүүдээ танъя. Гэхдээ "Хуулийн хулгай"-гаар тодотгол хийж болохгүй" гэв.












