Өнөөдөр буюу 2025.06.12-ны Лxагва гарагт УИX-ын нэгдсэн чуулган xуралдаж Монгол Улсын 32 даxь ерөнxий сайдыг томилоx асуудлыг xэлэлцэx гэж байна.Өнгөрсөн даваа гарагт буюу 2026.06.08-ны өдөр эрx баригч МАН-ын xурал xуралдаж дараагийн ерөнxий сайдаар Г.Занданшатарыг томилоx асуудллыг 67.8%-ийн саналаар дэмжсэн юм.
Тийм учир Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж эл асуудлыг ерөнxийлөгчид xүргүүлсэн.Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн зүгээс Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан билээ.












