ГИХГ: Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ

97
ГИХГ: Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна. Тодруулбал, e-visa.mn системээр үзүүлж байсан визийн хугацаа сунгах, визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем (isf.mn)-ээр хүсэлтийг хүлээн авах юм. Гадаадын иргэн, түүний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо цахим cистем дэх “Виз” цэс рүү нэвтэрч, хүсэлтээ илгээх бөгөөд уригч аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол цахим хаягаар бүртгэл үүсгэж тус тус нэвтрэх боломжтой. Хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар QR code бүхий хариу очих юм. Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо