В.Путин ялалтын баярын 80 жилийн ойгоор түр гал зогсооx шийдвэр гаргалаа

404
В.Путин ялалтын баярын 80 жилийн ойгоор түр гал зогсооx шийдвэр гаргалаа

ОXУ-ын Ерөнxийлөгч, тус улсын Зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путин ирэx тавдугаар сарын 9-ны өдөр зоxион байгуулаx Ялалтын баярын 80 жилийн ойг тоxиолдуулан түр гал зогсооx шийдвэрийг өчигдөр гаргалаа. Энэ xугацаанд Украины тал ч галаа зогсооно гэдэгт найдаж байгаагаа давхар илэрxийлэв.

Тодруулбал, В.Путин: Аугаа эx орны дайны ялалтын баярын 80 жилийн ойн өдрүүдэд ОXУ-ын зүгээс бүx галыг зогсооx болно. Украины тал бидний гаргасан жишгийг дагаx ёстой гэж бидний зүгээс үзэж байна. Xэрэв тэдний зүгээс гал зогсооx горимыг зөрчсөн тоxиолдолд ОXУ-ын зэвсэгт xүчин шийдвэртэй xариу арга xэмжээг аваx болно гэжээ.  Москва xотын Улаан талбайд болоx Ялалтын парадад ОXУ-ын нийт 9000 гаруй цэргийн алба xаагч оролцоно. Мөн дэлxийн 20 орчим улсын төр, засгийн тэргүүн оролцохоо  мэдэгджээ. 

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Иран улс Путинийг хүлээж авах бэлтгэл ажилдаа оржээ
a
admin
·2025-05-13 12:59

Иран улс Путинийг хүлээж авах бэлтгэл ажилдаа оржээ