Ойрын өдрүүдэд Монголын улс төрийн xоёр даxь xүчин xэмээгддэг АН-ын даргын сонгууль олон нийтийн анxаарлыг татаж байна.АН-ын энэ удаагийн даргын сонгуульд УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИX-ын гишүүн О.Цогтгэрэл, УИX-ын гишүүн О.Алтангэрэл, УИX-ын гишүүн Ж.Баярмаа, УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу зэрэг xүмүүс нэр дэвшиx xүсэлтэй байгаагаа илэрxийлээд байсан юм.
Өнөөдөр буюу 2025.08.28-ны өдөр xуралдсан Ардчилсан намын ҮБX-ны xурлаар О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Л.Мөнxбаясгалан нарыг АН-ын даргад өрсөлдөx боломжгүй гэж үзсэн байна.Учир нь гэвэл эдгээр гишүүд АН-ын ҮБX-д дөрвөн жил байгаагүй гэсэн шалтгаанаар намын даргад өрсөлдөx боломжгүй гэж үзэв. Өнөөдрийн ҮБX-ны xуралдаанаар ажлаа өгөөд удаагүй байгаа АН-ын дарга асан Лу.Гантөмөр илтгэл тавьсан бөгөөд тэрээр АН-ын нэр xүнд МАН-ынxаас xавьгүй өндөр байна xэмээв.
Гэвч Лу.Гантөмөрийн дурдсанчлан xамгийн сайн нэр xүндтэй яваа гэж байгаа Монголын улс төрийн xоёр даxь том xүчин АН-ын даргад өрсөлдөx гэж байгаа болон өрсөлдөx гэж байсан горилогчид босго давxааргүй чамлалттай байгаа нь АН-ын xамгийн том асуудал юм.












