Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж, стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиров

372
Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж, стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиров

2025.06.19 — Улаанбаатар

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гурван үндсэн чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сантай илүү үр дүнтэй, зорилтот хамтын ажиллагаа хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна.

🔹 Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  1. Англи хэлний боловсролыг дэмжих
    Их Британийн санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн багшийн чадавхжуулах хөтөлбөрийн үр дүнг онцлон тэмдэглэж, цаашид англи хэлний багш нарыг гадаадад богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар тохиролцлоо.

  2. Цахим тэгш байдлыг хангах
    Алслагдсан бүс нутгуудад цахим орчныг сайжруулах, интернэтийн хурдад анхаарах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ нь орон нутгийн хүүхдүүдэд тэгш боловсролын орчин бүрдүүлэхэд түлхэц болно гэж талууд онцоллоо.

  3. "Багийн баг" сургууль байгуулах
    Боловсролын шинэ загвар болох “багийн баг сургууль” байгуулах ажлыг 2025 оны 6-р сарын дотор эхлүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулах санамж бичигт санал нэгдсэн байна.

💧 Ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл

Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын 3.9 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийн талаар танилцууллаа. Тус төсөл нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг цэвэр усны байгууламж, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрдлээ
a
admin
·2025-06-27 17:13

Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрдлээ