Богд ууланд иргэдийг өнөөдөр болон маргааш гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа. Учир нь, зэрлэгшсэн нохой, муурыг барих болон устгал хийх юм байна. Тиймээс иргэдийг тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах талд анхаарч хамтран ажиллахыг санууллаа.


