“Богд уул” сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгоно

413
“Богд уул” сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгоно
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч, сэргээн засварлаж, менежментийг нь сайжруулах ажилд онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгохоор ажиллаж байна. Төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай хийж чадахгүй байгаа. Тиймээс нийслэлээс тус объектыг төрсний дараах цогц асаргаа, сувилгаа хийх боломжтой сэргээн засах төв болгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн Ж.Хатанбаатар нараас эргүүлэн авсан 1-р хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн засварын ажил эхэлсэн бөгөөд засвар дууссаны дараа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо