БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгох болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ. БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм. Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/169697 хаягнаас тус тус авах боломжтой. Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.












