БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ

164

sonin.mnСӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Сонгуулийн үндэсний хорооноос сонгуульд ялсныг нь баталгаажуулснаар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны таван жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ.

Сонгуулийн үндэсний хорооны хуралдуулсан чуулганы нэгдсэн хуралдааны дараа Ли Жэ Мён ерөнхийлөгчийн албан тушаалыг өглөөний 6:21 цагт хүлээн авсан байна.

Онц байдал тогтоосны улмаас албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус сонгууль мягмар гарагт явагдсан тул Ли Жэ Мён шилжилтийн үегүйгээр шууд албан тушаалдаа оржээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ли Жү Хогоос ерөнхий командлагчийн үүрэг зэрэг ерөнхийлөгчийн үүргүүдийг хүлээн авсан байна.

Ардчилсан намаас нэр дэвшсэн Ли Жэ Мён 49.42 хувийн саналаар ялсан бол “Ардын хүч” намын нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ.

Ли Жэ Мён үүрэгт ажилдаа орсон эхний өдрийн 11:00 цагт Үндэсний ассемблейн танхимд болох ёслолын үеэр тангараг өргөнө. Ёслолын өмнө тэрбээр Сөүлийн үндэсний оршуулгын газарт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд