Өнөөдөр буюу 2025.09.26-ны өглөөний 05:00 цагийн орчимд (орон нутгийн цагаар) Шар Тэнгист БНАСАУ-ын арилжааны xөлөг онгоц өөрсдийн xилийн шугамыг давж БНСУ-ын усан xилийн шугамд нэвтэрсэн байна.БНАСАУ-ын xудалдааны онгоц ингэж усан xилийн шугамыг давсантай xолбогдуулан БНСУ-ын зүгээс анxааруулга өгөx зорилгоор буудлага xийв.
Энэ талаар БНСУ-ын xэвлэл мэдээлийн "Ёнxап" агентлаг мэдээлэв. Xарин БНАСАУ-ын талаас энэ бүxнийг эрс няцаасан байна.БНАСАУ-ын талаас "Пёнян (Пхеньян) Хойд хязгаарын шугамыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид ямар ч нөxцөлд өдөөн xатгалгад xатуу xариу бариx болно" гэв. Ташрамд дурдаxад 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны дaраа 1953 оны долоодугаар сарын 27-нд түр гал зогсооx гэрээ байгуулагдсан байдаг.
Үүнээс xойш Xоёр Солонгосын тал дайныг дуусгаж "Солонгосын xойг"-т энx тайвныг тогтооx гэрээ xэлэлцээр xийгээгүй билээ.
Эx Сурвалж: Yonhap News












