БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүч намаас гарч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр фэйсбүүктээ "Би өнөөдөр Ардын хүч намаас гарч байна. Хэдий намаасаа гарсан ч би эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөө цаашид ч тэргүүн эгнээнд зогсоно. Та бүхэн Ардын хүч намын Ким Мүн Сүг дэмжээрэй. Саналаа өгөөрэй. Санал нэг бүр энэ улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн замыг засна" гэжээ.
Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард богино хугацаатай цэргийн онц байдал зарласнаасаа болоод импичменттэй тулгарсан. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор огцорсон билээ.




