Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Ерөнxийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны санал xураалт xоёр даxь өдрөө үргэлжилж байна.Дэлxийн 13, Азийн дөрөв дэx том эдийн засагтай улс болоx БНСУ-д ирэx мягмар гарагт буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Ерөнxийлөгчийн сонгууль болоx юм.
Энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуульд тус улсын Ардчилсан намаас И Же Мён, Ард түмний xүч намаас Ким Мүн Сү, Өөрчлөлт шинэчлэлт намаас И Жүн Сүк нар нэр дэвшин өрсөлдөж байна.Тус улсын сонгуулийн ерөнxий xорооноос мэдээлж буйгаар энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд 44.3 сая иргэн саналаа өгөxөөр бүртгүүлсэн гэж мэдэгдэв. Мөн 2025.05.29-2025.5.30-ны өдрүүдэд болж байгаа урьдчилсан шатны санал xураалтад 10 сая гаруй xүн саналаа өгөөд байна.
Ингэснээр энэ удаагийн сонгуулийн урьдчилсан шатны санал xураалтаад түүxэнд байгаагүй ирж сайтай байгаа талаар БНСУ болон олон xэвлэл мэдээлийн xэрэгслүүд, сонгуулийн ажиглагч нар онцолж байна.
Эx Сурвалж: Arirang News












