БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

38
БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.

Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.

Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.

Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.

Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн эмнэлгийг нэмснээр цаашид 11 эмнэлгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.

Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэжээ.

Эх сурвалж: Солонгосын элчин сайдын яам

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Аймаг,дүүргийн түвшний олимпиадууд зохион байгуулагдаж эхэллээ
G
Guren News
·2025-12-15 12:48

Аймаг,дүүргийн түвшний олимпиадууд зохион байгуулагдаж эхэллээ