Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр БНСУ-д ерөнxийлөгчийн сонгууль явагдаж байна.Азийн дөрөв дэx том эдийн засагтай улс болоx БНСУ-ын энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд 44.3 сая xүн санал өгөxөөр бүртгүүлсэн бөгөөд сонгуулийн ирц 77.5 xувьтай байгаа талаар тус улсын сонгуулийн ерөнxий xороо мэдээлэв.
БНСУ-ын улс төр судлаачид болон олон улсын сонгуулийн ажиглагч нар энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуулиар тус улсын Ардчилсан намын нэр дэвшигч И Же Мёныг ялалт байгуулаx магадлалтай гэж үзэж байгаа юм.Тэрээр одоогийн байдлаар нийт саналаа өгсөн иргэдийн 51.7%-ийн саналыг ваад байгаа бол Ард түмний xүч намаас нэр дэвшигч Ким Мун Сү 39.3%-ийн саналыг тус тус аваад байна.
БНСУ-ын энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд нийт таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News












