Бидний хамгийн том өрсөлдөгч Spirit, тэднээс хариугаа авмаар байна

244
"The MongolZ" баг өчигдөр/2025.05.12/ Украины "NAVI"-г хожсоноор "PGL Astana" тэмцээний плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. Хоёр баг өмнө нь Лиссабонд учраа таарахад украин баг хожиж байлаа. Энэ талаар "Techno" буюу М.Содбаяр ярихдаа "Хэрэв бид тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм" гэжээ.   Харин энэ удаад "The MongolZ" хариугаа авснаар тэд Барыс аренад тоглохоор болов. Тоглолтын дараа "Techno" дараах ярилцлагыг өгчээ. -Плей-оффд шалгарсанд баяр хүргэе. Та нар 3-0 гэсэн амжилттай шалгарлаа. Бүр нэг ч мап хожигдсонгүй? -Сүүлийн NAVI-ийн эсрэг хийсэн тоглолт хүнд байлаа. Бид тэдэнтэй гурван сар хугацаанд хоёр удаа учраа таарлаа. Нэг хожиж, нэг хожигджээ. Тэд бидний эсрэг сайн бэлдсэн байна. Бид ч үнэндээ ийм зүйл хүлээж байсан. Өөрсдийнхөөрөө тоглож, өөрсдийн хэв маягаа гаргахыг зорилоо. -NAVI-ийн эсрэг тоглох хүнд байлаа гэлээ. Сүүлд Лиссабонд тоглоход та нар хожигдсон. Энэ удаад хариугаа авах сайхан байв уу? -Мэдээж тийм ээ. Сүүлд тэдний эсрэг тоглохдоо харамсалтай хожигдсон. Учир нь бид "Mirage" дээр хожиж байсан шүү дээ. Тэр ялагдал бидний хувьд харамсмаар байсан. Хэрэв тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм. Гэхдээ хожигдож, тэмцээнээс хасагдсан. Бидний хувьд харамсалтай хожигдол байсан. -Тэмцээний талаар яръя. Ихэнхи том багууд ирээгүй. Falcons, Vitality, MOUZ энд алга. Та нар өөрсдийгөө энд түрүүлэх фаворит гэж харж байна уу? -Тийм ээ. Сүүлийн үед бид оролцсон тэмцээн бүртээ л фаворитоор нэрлэгдэж байна. Өмнө нь үүнээс ч илүү боломж байсан. Гэхдээ бусад багуудаа дутуу үнэлмээргүй байна. Spirit, NAVI, Aurora бол бас сайн багууд. -Та гурван багийг дурдлаа. Хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ? -Үнэндээ Spirit гэж бодож байна. Сүүлд тэдний эсрэг тоглоход миний санаж байгаагаар Pro League-д бид хожигдсон байх. Харин одоо дахин хариугаа авмаар байна. -Өнөөдөр ялснаар та нар цэнгэлдэхэд тоглохоор боллоо. Танай улстай ч их ойрхон болохоор үзэгчдээс их дэмжлэг ирнэ гэж хүлээж байна уу? -Миний харж байгаагаар би түүхийн талаар нэг их мэдэхгүй ч Казахстан бол манай улстай олон талаараа төстэй. Хэл, хоол, хүмүүс нь ч их адилхан. Тэгэхээр бидэнд цэнгэлдэхэд тоглоход дөхөм байх. Биднийг дэмжинэ гэж бодож байна. -Тэгэхээр бараг нутагтаа тоглож байгаа юм биш үү? Та нарт ч амар, тоглолтдоо бэлдэхэд ч дөхөм байх.  -Үнэндээ тэр бидэнд нэг их нөлөө үзүүлэхгүй ээ. Бид өөрсдийн шилдэг тоглолтоо гаргаж, өөрсдийн хийдэг зүйлээ хийх болно.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв