Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв

275
Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмээд буй. Иргэд шатахууны үнийг аж ахуй нэгжүүд санаатайгаар нэмж  байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, бензиний үнэ нийслэлд 200 төгрөгөөр нэмсэн бол орон нутагт 300-500 төгрөгөөр нэмээд байгаа юм. Харин үнэ нэмэх талаар холбогдох яаманд урьдчилан мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр, аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн.
Шатахуун түгээгчдийн зүгээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэдэг тайлбарыг өгч байгаа гэсэн юм.
Ямартай ч одоогоор бензиний үнэ буураагүй байгаа бөгөөд дизель түлшний үнийг хуучин хэвээр худалдаалж байна.
Холбогдох байгууллагуудаас тодруулахад шатахууны хомсдол үүсээгүй. Үнэ нэмэх тодорхой шалтгаан нөхцөлийг холбогдох газруудад аж ахуй нэгжүүд ирүүлээгүй гэлээ. Харин аж ахуй нэгжүүдээс асуухад, бензиний жижиглэнгийн үнийг нэмсэн. Одоогоор бууруулах шийдвэр гараагүй гэлээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо