“Барс”, “Нарантуул” эл хуль болж, дампуурахдаа тулаад байна

361
“Барс”, “Нарантуул” эл хуль болж, дампуурахдаа тулаад байна

Ам.долларын ханш эрс өсч, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт учруулж буй. Тиймдээ ч Барс гэх мэт томоохон худалдааны төв үйлчлүүлэгчгүй болж, гиюүрсэн хэдэн худалдагч нар нь л үлджээ. Олны хөл холхиж байдаг олон улсын худалдааны "Нарантуул" төв ч ялгаагүй, эл хуль болжээ. Хамаг мөнгөөрөө бараа авчихсан хүмүүс худалдан авалт муу байгаагаас эргэлтийн хөрөнгөгүй болж, наймаачдын бизнес дампуурахдаа тулаад байна. Ялангуяа хүмүүс чихцэлдэж байдаг III, IY хорооллын жижиг дэлгүүрүүд худалдан авагчгүйгээс түрээсээ төлж дийлэхгүй болсон гэдгийг учирлаж байна. Хүнсний бүтээгдэхүүн иргэдийн өдөр тутмын хэрэглээ тулдаа үнийг нь нэмсэн ч боломжоороо авч хэрэглэдэг. Харин хувцас хэрэгслийг хоёрдугаарт тавьдаг тул лангуунууд худалдан авагчгүй болж, олон хүний бизнес дампуурахдаа тулаад байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн