Жо.Байден түрүү булчирхайн хорт хавдраар оношлогджээ

385
Жо.Байден түрүү булчирхайн хорт хавдраар оношлогджээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр оношлогдсоныг  мэдээллээ. Хорт хавдар түүний ясанд үсэрхийлсэн бөгөөд энэ нь илүү хүнд, түрэмгий хэлбэр юм. Өдгөө 82 настай Байден болон түүний гэр бүлийнхэн эмч нартай эмчилгээний сонголтуудыг судалж байна. Түрүү булчирхайн хорт хавдрыг микроскопоор үзэхэд эсүүд хэрхэн харагдахаас хамааран Глисоны оноо гэж нэрлэгддэг зэрэглэлийг тогтоодог. Байдены хувьд Глисон 9 буюу хамгийн хүнд, түрэмгий хэлбэрээр оношлогджээ. Дональд Трамп Ойрхи Дорнодын айлчлалынхаа үеэр Жо Байденд хандсан хатуу ширүүн үгс нэг бус удаа хэлсэн ч  түүний оношийг сонсоод гунигтай байгаагаа илэрхийлжээ. Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис мөн түүнийг хурдан эдгэрэхийг хүсч, “Жо бол тэмцэгч” гэжээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

⚠️ АНУ+ИЗРАИЛ vs ИРАН: Монгол Улсад үзүүлэх 5 гол нөлөө
a
admin
·2025-06-12 14:33

⚠️ АНУ+ИЗРАИЛ vs ИРАН: Монгол Улсад үзүүлэх 5 гол нөлөө

🌐 Худалдааны хямралын түр амсхийлт — АНУ, Хятадын шинэ тохиролцоо
a
admin
·2025-06-12 13:45

🌐 Худалдааны хямралын түр амсхийлт — АНУ, Хятадын шинэ тохиролцоо

АНУ 12 орны иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг бүрэн хориглож, 7 улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тавилаа
a
admin
·2025-06-05 10:50

АНУ 12 орны иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг бүрэн хориглож, 7 улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тавилаа

АНУ, Украин, Европын төлөөлөгчид Парист уулзжээ
a
admin
·2025-04-18 12:56

АНУ, Украин, Европын төлөөлөгчид Парист уулзжээ