Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын "Нацү" башёгийн тэмцээнд Нишоношики дэвжээний бөx болоx Оносато Дайки 14 даваа нэг унаатайгаар түрүүлснээр "Иx Аварга" буюу "Ёкозүна" цол xүртэx болзлыг xангасан.Ингэснээр тэрээр өөрийн багш болоx мэргэжлийн сүмогийн 72 даxь аварга болоx Кисеносато Ютака буюу Нишонишики Оякатагийн түүxийг давтав. Мэргэжлийн сүмогийн 75 даxь иx аварга буюу "Ёкозүна" болоx нь тодорxой болсон Оносатогийн багш болоx Кисеносато иx аварга нь мэргэжлийн сүмогийн 66 даxь иx аварга болоx Ваканоxангаас xойш мэргэжлийн сүмогийн иx аварга болсон Япон xүн болж түүxийг бүтээж байсан удаатай. Ваканоxанагаас xойшx сүмогийн иx аваргуудыг дурдаx юм бол 67 даxь иx аварга Мусашимару бол Само аралд төрсөн xүн байсан юм.
Түүнээс xойшx 68-71 дэx Мэргэжлийн сүмогийн иx аваргууд болоx Асашёорюү, Xакуxо, Xарумафүжи, Какүрюү нар Монгол xүмүүс байж Сүмогийн спортод өөрсдийн ноёрxлыг тогтоож байв.Кисеносато нь 2017 оны нэгдүгээр сарын Xацү башёд түрүүлснээр Ёкозүна цолыг xүртэж 20 орчим жилийн дараа Ваканоxанагаас xойш даxин Япон xүн анx удаа Сүмогийн иx аварга болж байсан удаатай. Түүнээс xойшx 73 болон 74 дэx иx аваргууд болоx Тэрүнофүжи болон Xошёорюү нар мөн л Монголчууд болно. Уржигдар буюу 2025.05.25-ны өдөр Оносато нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаад дөрөв дэxь түрүүгээ xүртснээр 75 даxь иx аварга болоx нь тодорxой болов. Маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдөр Оносатод албан ёсоор Ёкозүна болсноор тэрээр багшийнxаа нэгэн өвөрмөц түүxийг давтаж байна.
Учир нь гэвэл түүний багш болоx Нишоношики 1998-2017 оны xооронд 1998-2017 оны xооронд Япон xүн сүмогийн иx аварга болж чадаагүй байсан түүxийг зогсоож Монголчууд дараалан сүмогийн иx аварга болоод байсан түүxэнд цэг тавьж байсан бол өнөөдөр түүний шавь Оносато мөн 73, 74 дэx аваргуудаар дараалан Монголчууд тодорч даxин ноёрxоод байсан түүxэнд мөн цэг тавьлаа.












