Б.Цогтгэрэл: Агаарын орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийхийг дэмжих боломжгүй”

325
Б.Цогтгэрэл: Агаарын орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийхийг дэмжих боломжгүй”
УИХ- ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.  Хэлэлцээрт тусгаснаар, Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заасан байгаа юм. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хоёр улсын Засгийн газар хоорондын таван нүүр баримт бичиг боловч маш том салбарын асуудлыг 20 жилийн хугацаатай зохицуулах гэж байна. Монгол Улс хоёр том хөршийн дунд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй амаргүй үед 20 жилийн хугацаатай гэрээ оруулж ирэх шаардлага байсан юм уу. Монгол Улс бие дааж, бодлогоо тодорхойлж тэнцлээ хадгалдаг байх шаардлагатай гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Хэт нэг тал руу орсон гэрээ орж ирж байна. Өрсөлдөөнгүй болгож, төрийн өмчит компанид монопол эрх олгосон төсөл. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал.тГуравдагч орон руу гарах ганц гарц агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийх гэж байгааг дэмжих боломжгүй” гэсэн юм Байнгын хороод саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо